Б.БЯМБАЖАРГАЛ
“Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.
-Цар тахлын улмаас Хятадын талаас нүүрс тээвэрлэлтийг удаа дараа зогсоосон. Тэг зогсолтоос хэр их алдагдал хүлээв. Нүүрсний экспортын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Гашуунсухайтаар 300 хүрэхгүй машин гарч байна. Шивээхүрэн боомтоор огт гарахгүй байгаа. Хятадын талаас өвлийн олимп хүртэл чангалах төлөвтэй байгаа учраас компаниуд ажилчдаа цөөлөх арга хэмжээ авч байна. Уул уурхайн том техник зээлээр авчихсан, хөрөнгө оруулалт хийчихсэн компаниуд бий. Санхүүгийн зардал их гарч байгаа. Ажилчдаа жил гаруй хугацаанд 60 хувийн цалинтай сул зогсоосон.
-Саяхан “Жишиг үнэ ба АМНАТ” хэлэлцүүлгээр салбарынхан асуудлаа ярилцаж жишиг үнийг бодит бус хөөсөрсөн үнээр тогтоож байна гэсэн. Жишиг үнийг яаж тогтоох нь зөв бэ?
-Жишиг үнийг нүүрсний ангиллын стандарт, Хятадын нүүрсний Sxcoal.com сайтаас тогтоодог журамтай. Манай улс нүүрсийг ислэг, коксжих чанараар нь 20 гаруй төрлөөр ангилдаг. Гэхдээ 3-4 ангиллаар багцлан жишиг үнэ тогтоодог. Ерөнхийдөө “залхуу” үнэ. Боомт бүрийн хоорондын зай, нүүрс өөр байхад адилхан үнэ тогтоодог. ААН-үүд үнийг бага тавиулахдаа биш бодит болгох хүсэлтийг олон жил тавьж ирсэн. Зах зээлд нүүрсний үнэ ойролцоогоор 300 ам.доллараар нэмэгдэхэд Цагаанхадаас хил хүртэл 30 гаруй километрт нэг тонн нүүрсний тээврийн өртөг дагаад 300 ам.доллараар нэмэгддэг. Зах зээлд зарагдаж буй үнэтэй тээврийн зардал нь пропорционалиар өсөөд байгаа учраас компаниудад зах зээлийн өсөлт нөлөөлдөггүй. Гэсэн хэрнээ тээврийн зардалдаа бүх үнийн өсөлт нь шингэчихсэн өндөр үнээр тооцож компаниудаас АМНАТ авдаг. Жишээлбэл, коксжих нүүрсийг уурхайн аман дээр нэг тонныг 127 ам.доллараар зарж байхад Сангийн яам 440 ам.доллараар тооцож АМНАТ авна гэж байгаа юм. Тайлбар нь зах зээлд нүүрс өссөн гэдэг. Тээврээ хариуцаагүй уурхайгаас зах зээлийн өндөр үнээр АМНАТ авах нь ААН-үүдийн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг хааж байна. Түүнчлэн газрын гадаргад ойрхон, агаар, ус бороонд өгөршсөн бутарсан, нурмаг исэлдсэн нүүрс гэж бий. Тухайн нүүрс нь коксжихгүй, гэхдээ сайн шатдаг. Үүнийг “Эрдэнэс Тавантолгой” компани уурхайн амнаас 13 ам.доллараар зардаг ч 13 ам.долларын АМНАТ-тай. Зах зээлд эрчим хүчний исэлдсэн нүүрс 130 ам.доллар болохоор тэр. Ийм өндөр татвар авахаар нүүрсний компаниуд исэлдсэн эрчим хүчний нүүрсээ борлуулахаа болино. Гэвч байгальд нүүрс холилдсон байдалтай, үүнийг нийтээр нь зарахгүй бол газрын баялаг дутуу ашиглагдана. Зөвхөн коксжих нүүрсээ олборлож борлуулаад байвал уурхайг тэлэх, ашиглах боломжгүй болдог. Мөн исэлдсэн нүүрсийг удаан байлгахад өөрөө шатдаг эрсдэлтэй. Нөгөө талаараа Монгол Улсад байгалийн баялгийг хаягдалгүй иж бүрнээр нь ашиглах бодлого бий. Байгалийн баялаг нь ард түмний өмч учраас ашигтай, ашиггүйгээс үл хамааран олборлосон бол АМНАТ төлөх ёстой. Гэхдээ АМНАТ нь бодлоготойгоо уялдаатай байх хэрэгтэй. АМНАТ буруу байгаа учраас байгалийн баялгийг иж бүрэн ашиглах бодлого хэрэгжихгүй.
-Одоо манай улс 10 хувийн АМНАТ авдаг. Олон улсын жишиг ямар байдаг юм бэ?
-Австралид 90 ам.доллараар нэг тонн нүүрс зардаг байж байгаад 120 ам.доллараар зарвал 90 ам.доллар хүртэл нь нэг хувь, 90-ээс 120 ам.долларын зөрүү 30 ам.долларт нь өндөр АМНАТ ногдуулдаг. Түүнээс биш 120 ам.доллараас нийтээр нь тооцдоггүй. Тэгэхээр өндөр үнээр зарвал компани, улс аль алинд нь ашигтай. Монголд өндөр үнээр зарвал нийт үнээс нь тооцдог. Энэ бол буруу бодлого. Нэмэгдсэн үнээс нь өндөр АМНАТ төлөөд суурь нь тогтмол байдаг тогтолцоотой болох ёстой. Муу нүүрсээ хаяад сайн нүүрсээ зарахад хүргэдэг. Байгалийн баялгийг иж бүрэн ашиглахын эсрэг мэт АМНАТ-ын бодлого байж болохгүй. Өөр нэг асуудал нь АМНАТ бага төлөх зорилгоор компаниуд нүүрсний үнийг гэрээнд хямд бичээд Хятадын талтай тохиролцож цаанаа үнэтэй зардаг гэсэн хардлага бий. Энэ бол 20 жилийн өмнөх үзэгдэл. Одоо нүүрсний компаниудын үйл ажиллагаа тогтворжиж төртэй тогтмол, урт хугацаанд ажиллах сонирхолтой. Хэрэв тэгж хардаж байгаа бол хилээр гарч буй нүүрсний борлуулалтын үнийн хамгийн өндөр үзүүлэлтийг жишиг үнээр тооцож болно. Энэ нь одоо тогтоож байгаа үндэслэлгүй тооноос арай илүү үнэнд дөхнө. Мөн уул уурхайн биржтэй болбол жишиг үнэ зөв тогтох тул ААН-үүд эерэг хүлээлттэй байгаа. Гэхдээ одоогийн зохицуулалтаараа байвал бирж байгуулсан ч үр дүнгүй.
-Манай гол худалдан авагч Хятадад нүүрсний эрэлт өндөр, дэлхийн хэмжээнд ханш ч өсөлттэй байна. Гэтэл манай улс алтан боломжийг хангалттай ашиглаж чадахгүй байгаа. Нүүрсний экспорт дээр гарч буй гол алдаа?
-Бодлогын шатанд төрөөс тээвэр, логистикийн асуудлыг зөв зохицуулж чадахгүй байна. Компаниуд борлуулалтгүй, хүнд байдалтай байхад дээрээс нь шударга бус АМНАТ тавьж байгаа нь том асуудал. Энэ нь зарим төрлийн нүүрсний борлуулалтаа зогсоож нөөц боломжоо шавхахад хүргэж байна. “Энержи ресурс” компани гэрээт тээвэрт 260 орчим юанийн санал тавихад нэг ч тээвэр оролцоогүй учраас өөрсдийн машинаар хэвийн өртгөөр тээвэрлэж байгаа. Шивээхүрэнгээс Нарийнсухайтын нүүрсийг 250-300 юаниар тээвэрлэж байна. Гэтэл наана нэг тонн нүүрсний богинын тээврийн өртөг 2100 юань болсон. 1000 машин тээвэрлэх нүүрсэнд 5000 машин очоод бөөгнөрчхөөд байна. Тэгэхээр эргэлт тав дахин удааширч тэр хэрээрээ түлш, зардал өндөр гарч байгаа. Үүнээс болж тээврийн үнэ өсдөг. Мөн C зөвшөөрлийг хил дээр дараалал үүсгэхгүйн тулд 2017 оноос өгч эхэлсэн ч одоо замбараагүй олгодог болсон. Үүнийг тойрсон авлигын асуудал ч үүсдэг. Мөн тээвэрчдийн 150 ээлжийг тусгаарлах, шинжилгээ авах олон ажил байна. Олуулаа шавчихсан учраас халдварыг хяналтдаа авч чадахгүй, халдвараас болоод хилээр нүүрс гарахгүй байгаа юм. Тэнд жижигрүүлсэн улс үүсчихээд гаалийн дараалалд зогсоход хүртэл авлига, мөнгөний асуудал үүсэж төвөгтэй байдал бий болж зардал өсөж байна. Үүнд төр зохицуулалт хийж чадаагүйгээс компаниуд төдийгүй улсаараа орлогоо алдлаа.
-Нүүрсний экспорт тогтворгүй байхад ирэх жил манай улс 36.7 сая тонн нүүрс экспортолж чадах уу?
-Компаниуд 80 гаруй сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. Хилээр гаргаж чадах дээд хэмжээ ойролцоогоор 50 сая тонн. Гэхдээ Хятад гаднаас 70 гаруй сая тонн нүүрс авдаг. Үүний талыг Монголоос авах уу гэдэг асуудал байна. Зах зээл хязгаарлагдмал, нийлүүлэх сонирхолтой олон улс байгаа учир Хятадын талтай зөвшилцөх ёстой. Тээвэртээ зөв зохицуулалт хийж чадахгүйгээс 30 километр газрын “хар нүхэнд” их хэмжээний орлого, боломжоо алдсаар байгаа. Гэтэл тэр зөрүүгээ нүүрсний компаниудад нааж байна. Зохион байгуулалтын асуудлаа шийдэх гарц нь чингэлэгт тээвэр. Чингэлэгт тээврийг Гашуунсухайт боомтын наана гурван компани бариад дууссан ч ажиллаж эхлээгүй. Шивээхүрэнгийн боомтод чингэлэгт тээврийг нэвтрүүлэхээр хувийн хэвшлийнхэн нэмэлт хаалга барьж улсад хүлээлгэн өгсөн. Гэсэн ч Монголын талаас Хятадын талтай хэлэлцэж тохироогүй учраас ашиглалтад ороогүй байгаа. Тохироо хийвэл талбайгаа бэлдээд чингэлгээр тээвэрлэхээр хүлээж байна. Тээврийн дэд бүтцийн асуудлыг төр шийдчихвэл экспорт жигдэрнэ. Төр өөрийн ажлаа хийж чадаагүйгээс үүссэн алдагдлаа хувийн хэвшлээс авах нь утгагүй. Төр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт биш зөвхөн тээврийн зохион байгуулалтаа зөв шийдэхэд л нүүрсний өсөлтөөс олох боломжтой орлогоо улсдаа оруулж чадна. Ирэх жилд нүүрсний өсөлт үргэлжлэх учраас зохион байгуулалтаа шуурхай сайжруулж боломжоо ашиглах хэрэгтэй. Өнгөрсөн оны хагаст Монголын нүүрсний экспорт 50 хувиар буурахад Австралийнх 50 хувиар нэмэгдэж байсан. Энэ жил ОХУ-ынх 50 хувиар нэмэгдэж манайх 50 хувиар буурсан. Энэ алдаагаа ирэх жилүүдэд нөхөхгүй бол манай улсын байр суурь улам суларна. Улс зохион байгуулалтаа зөв хийж чадвал өрсөлдөөнд оролцоход манайд олон давуу тал бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

zoritoler imol
2022-04-07 at 23:55
I always was concerned in this topic and still am, thankyou for posting.
נערות ליווי במרכז
2022-04-12 at 19:47
I was pretty pleased to discover this great site. I need to to thank you for your time for this particularly fantastic read!! I definitely appreciated every part of it and I have you book marked to see new stuff on your blog
נערות ליווי בפתח תקווה
2022-04-13 at 22:04
I was pretty pleased to discover this great site. I need to to thank you for your time for this particularly fantastic read!! I definitely appreciated every part of it and I have you book marked to see new stuff on your blog
gralion torile
2022-04-19 at 17:15
I’ve been browsing online greater than three hours today, yet I by no means discovered any interesting article like yours. It’s lovely worth enough for me. Personally, if all site owners and bloggers made just right content material as you did, the net might be much more helpful than ever before. “Learn to see in another’s calamity the ills which you should avoid.” by Publilius Syrus.
zorivareworilon
2022-06-28 at 21:01
hello!,I love your writing very so much! percentage we keep in touch extra about your post on AOL? I need an expert on this area to resolve my problem. Maybe that’s you! Having a look forward to see you.
New face
2022-08-15 at 17:47
Hi there very cool web site!! Guy .. Beautiful .. Wonderful .. I’ll bookmark your site and take the feeds additionallyKI am glad to find numerous helpful info here within the submit, we’d like develop extra techniques on this regard, thanks for sharing. . . . . .
oil painting portrait
2022-09-04 at 18:54
Hello there! Do you use Twitter? I’d like to follow you if that would be ok. I’m definitely enjoying your blog and look forward to new posts.
best cryptocurrency to invest 2021
2022-09-12 at 04:01
You made some good points there. I did a search on the topic and found most persons will approve with your website.
best cryptocurrency to buy today
2022-09-12 at 20:48
Very nice post. I just stumbled upon your blog and wished to say that I’ve really enjoyed browsing your blog posts. In any case I’ll be subscribing to your feed and I hope you write again very soon!
best cryptocurrency to buy 2021
2022-09-14 at 00:38
Nice read, I just passed this onto a friend who was doing some research on that. And he just bought me lunch as I found it for him smile So let me rephrase that: Thank you for lunch! “The guy with the biggest stomach will be the first to take off his shirt at a baseball game.” by Glenn Dickey.
best cryptocurrency to invest
2022-09-14 at 18:02
Hi there, I found your website by means of Google at the same time as searching for a comparable matter, your website came up, it appears to be like great. I’ve bookmarked it in my google bookmarks.
zmozero teriloren
2022-11-22 at 19:39
Woah! I’m really loving the template/theme of this blog. It’s simple, yet effective. A lot of times it’s very difficult to get that “perfect balance” between usability and visual appearance. I must say that you’ve done a excellent job with this. In addition, the blog loads extremely fast for me on Opera. Excellent Blog!
junk car buyer
2022-12-03 at 04:24
Excellent post. I will be dealing with some of these issues as well..
North America Guides
2022-12-14 at 04:43
Cool blog! Is your theme custom made or did you download it from somewhere? A theme like yours with a few simple adjustements would really make my blog shine. Please let me know where you got your design. Kudos
How to Become a Museum Attendant
2022-12-16 at 20:06
I will right away grab your rss feed as I can not find your e-mail subscription link or e-newsletter service. Do you’ve any? Please let me know so that I could subscribe. Thanks.
Learning and Understanding about Poedimus kyleopecia mental retardation Disease (Volume 1)
2022-12-28 at 11:22
I will right away clutch your rss as I can’t find your e-mail subscription link or e-newsletter service. Do you’ve any? Kindly permit me recognize in order that I may subscribe. Thanks.
The Best Breakfast Places in Zhuozhou (China)
2022-12-28 at 23:30
Thank you for the auspicious writeup. It in fact was a amusement account it. Look advanced to more added agreeable from you! By the way, how could we communicate?
Top Places to renew Wedding Vows in Cetinje (Montenegro)
2022-12-31 at 07:17
Super-Duper site! I am loving it!! Will be back later to read some more. I am bookmarking your feeds also.
Learning and Understanding about Vulvovaginitis Disease (Volume 1)
2023-01-02 at 06:07
Simply wish to say your article is as astonishing. The clearness to your put up is simply spectacular and that i could suppose you are an expert on this subject. Fine along with your permission let me to grab your feed to keep up to date with drawing close post. Thanks one million and please continue the rewarding work.
Top Places to Honeymoon in Macheng (China)
2023-01-02 at 17:22
Your style is so unique compared to many other people. Thank you for publishing when you have the opportunity,Guess I will just make this bookmarked.2
Rubye Tozier
2023-01-19 at 17:04
Hi dayar.mn Owner, same in this article: Link Text
Reginald Pettiford
2023-01-20 at 03:52
Hi dayar.mn Owner, same below: Link Text
fodrász Miskolc Szöszy Szalon
2023-03-17 at 14:08
You can certainly see your expertise in the work you write. The world hopes for more passionate writers like you who aren’t afraid to say how they believe. Always follow your heart.
Beyond Rytr
2023-03-25 at 02:00
Hey! Do you know if they make any plugins to assist with SEO?
I’m trying to get my blog to rank for some targeted keywords but I’m not seeing very good results.
If you know of any please share. Thank you!
game slots
2023-04-12 at 10:34
Rattling clear site, appreciate it for this post.
microgaming demo
2023-04-12 at 23:17
Hello! I just would like to give a huge thumbs up for the great info you have here on this post. I will be coming back to your blog for more soon.
slot demo pg soft
2023-04-14 at 09:39
I discovered your blog web site on google and test a couple of of your early posts. Proceed to keep up the superb operate. I just extra up your RSS feed to my MSN Information Reader. In search of forward to studying extra from you later on!…
yggdrasil slot
2023-04-15 at 03:39
You are a very intelligent person!
Fastwin77
2023-05-03 at 12:21
Hello, you used to write excellent, but the last few posts have been kinda boring?K I miss your super writings. Past several posts are just a little out of track! come on!
Sensaslot88
2023-05-06 at 18:29
Hey would you mind letting me know which hosting company you’re working with? I’ve loaded your blog in 3 completely different web browsers and I must say this blog loads a lot faster then most. Can you suggest a good internet hosting provider at a reasonable price? Thanks a lot, I appreciate it!