УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Засгийн газрыг огцрох нь зүйтэй гэж үзжээ. Сүүлийн өдрүүдийн Ковид-19 ийн нөхцөл байдал Монгол Улсад улам хүндэрч тус өвчнөөр амь эрсдэж буй иргэдийн тоо буурахгүй байгаад тус намын бүлгийнхэн ийнхүү үзжээ.
Бүлгийн дарга Д.Ганбат “Үндсэн хууль дахь иргэний эрүүл мэнд төрийн хамгаалалтад байна гэсэн зүйл заалт зөрчигдлөө. Нэг иргэн эмнэлгийн тусламж чадалгүй нас барсан харамсалтай тохиолдол гараад байна. Нийслэлийн эрүүл мэндийн газар тухайн нас барсан хүнийг ялгаварлан гадуурхаж ярьж байна. Ийм байж болохгүй. Тиймээс Засгийн газрыг огцруулахаар УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн гарын үсэг зурж эхлээд байна. 19 гишүүн гарын үсэг зурснаар Засгийн газар огцрох асуудлыг ярьж эхэлдэг. Хариуцлагыг мэргэжилтэн, газрын дарга нартай тооцож байгаатай бид эвлэрэхгүй” гэв.

have a peek here
2023-03-18 at 17:45
639968 765872Actually your creative writing skills has encouraged me to get my own website now. Really the blogging is spreading its wings fast. Your write up is a good example of it. 920300