РЕДАКЦИЙН УТАС 88901899

Хайх зүйлээ бичнэ үү?

Нийгэм

Ш.Ариунаа: Жирэмсэн, бага насны хүүхэдтэй эхчүүд цомхотголд өртөх нь их байна

 

“ZM” ©  Л.БАТДОРЖ

Б.ЭНХТУУЛ

Цар тахал эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн амьдрал, хүний эрхэнд хэрхэн нөлөөлж байгаа талаар Монголын Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаатай ярилцлаа.

-Сүүлийн хоёр жилд  “COVID-19”  цар тахлын нөлөөгөөр эмэгтэйчүүдийн ажиллах хувь эрс буурсан. Манай улсад өнөөдрийн байдлаар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал ямар түвшинд байна вэ?

– Цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн уналтын гол ачааг эмэгтэйчүүд үүрч байна.  Энэ нь олон улсын судалгаа мэдээлэлд болон бидний амьдралд ч шууд харагдаж байна. Тухайлбал, гэрийн үнэлгээгүй хөдөлмөр улам ихэссэн. Сургууль цэцэрлэг ажиллахгүй байгаагийн улмаас ээжүүдэд гэрийн ажлаас гадна багшийн үүрэг нэмэгдсэн. Цалин хөлстэй ажил хөдөлмөрийн хувьд цар тахлаас ч өмнө буюу сүүлийн жилүүдэд олон эмэгтэйчүүд ажиллах хүчнээс гадуур тооцогдож байсан. Жишээ нь, 20-64 насны нэг сая орчим эмэгтэйчүүдийн тал хүрэхгүй хувь нь цалинтай ажил эрхэлдэг буюу сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйгаас бусад салбарт 400 мянган эмэгтэй байна. Энэ үзүүлэлт 2017 онд 45 хувь байсан бол 2019 оны байдлаар 41 болж буурсан байсан. 

-Цар тахлын нөлөөгөөр хүүхэд хөгшдөө асрах,  бизнесийн байгууллагууд хаалгаа барих зэргээс болж олон эмэгтэйчүүд гэртээ суусан. Энэ нь тухайн айл өрхөд санхүүгийн хүндрэл үүсгэх, ажлын байраа алдах, цаашлаад ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх гол шалтгаан болж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ажлын байрны цомхотголд эмэгтэйчүүд илүү их өртөж байгаа нь ажиглагдаж байна. Бидэнд ирсэн гомдлын дийлэнх нь бага насны хүүхэдтэй эсвэл жирэмсэн учраас ажлаасаа халагдсан тухай байна. Гэтэл бид үндсэн хуулиар эмэгтэй болж төрсөн, хүүхэд төрүүлэх нөхөн үржихүйн үүрэг гүйцэтгэснийхээ төлөө ялгаварлан гадуурхагдах ёсгүй. Эмэгтэйчүүдийг ажил хийлгэхгүй гэрт суулгаснаас эрэгтэйчүүдийн нуруун дээр хоёр дахин ачаалал ирдэг. Тэдний эрүүл мэнд гэр бүлдээ гаргах цаг багасдаг. Хүүхэд төрүүлсэн эсвэл бага насны хүүхэдтэй эмэгтэй ажил хийж чадахгүй, боломжгүй юу гэвэл  тийм биш юм. Бидний өмнөх нийгэмд эхчүүд, эмэгтэйчүүд 10 гаруй хүүхэд төрүүлээд, ажил хөдөлмөрөө эрчүүдтэй адил хийгээд явж болж байсан. Өөрөөр хэлбэл хүүхэд харах үйлчилгээ чанартай, хүртээмжтэй байсан. Тэгэхээр хүн амаа ажил хөдөлмөртэй байлгаж, өөрөө  өөрсдийгөө тэжээгээд, амьдралаа аваад явах боломж олгох ёстой. Бодлого хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэсэн үг юм. Шалтгаан маш тодорхой байдаг. Ажиллах хүчнээс гадуурх хүн ам, шалтгаанаар гэсэн үзүүлэлт байдаг л даа. Энгийн үгээр бол та яагаад ажил хийхгүй байна вэ гэсэн асуулт. 2019 оны байдлаар ажиллах хүчнээс гадуур 832180 хүн байсны 62 хувь  нь эмэгтэйчүүд байна. Шалтгаан нь таны дурдсан бага насны хүүхэдтэй, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй  хүн асардаг учраас гарч ажил хийх боломжгүй гэсэн байдаг. Манайд яг энэ шалтгааныг арилгах бодлого, үйл ажиллагаа дутагдаад байна.

-Монгол Улсын хэмжээнд хэчнээн өрх толгойлсон хэчнээн эмэгтэй байна вэ?

-Өрх толгойлсон ээжүүдийн хувьд статистик тоо хэлмээргүй байна. Шуудхан хэлэхэд өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмж, халамжид хамрагдахын тулд бичиг баримт дээр салсан, бодит амьдрал дээр эхнэр, нөхөртэй, хамтран амьдрагчтай хүмүүс цөөнгүй байдаг. Харин залуу эмэгтэйчүүдийн хувьд,  нөхцөл байдал туйлын хүнд байна. Ялангуяа 20-35 насны эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцооны хувь даруй 15-аар доогуур байсаар ирлээ. Энэ тоо цаашид мөн хэвээрээ байх төлөвтэй байна. Асуудал шалтгаан нь эргээд хүүхэд төрүүлж өсгөнгөө цалинтай ажил хөдөлмөр хийх боломж. Хүн төрөлхтөн, өндөр хөгжилтэй аль ч улс орон ийм байдалд орж байсан. Хүндрэлээс гарсан арга зам нь эмэгтэйчүүдэд цалинтай, зохистой орчинтой ажил хөдөлмөр эрхлэх боломжийг зөв олгосон байдаг. Тэр нь хүүхэд харах үйлчилгээ, цэцэрлэг сургуулийн эхлэх, тарах цаг ээлтэй байх, зайнаас ажиллах боломж, хүүхэд харах өрөө, хүүхэд хөхүүлэх цаг зэрэг эмэгтэйчүүдэд ээлтэй орчинг бүрдүүлж өгсөн байдаг. Манайд ийм л орчин шаардлагатай байна.

-Ер нь улсын хэмжээнд цар тахлын нөлөөллийн талаарх голлох судалгаанууд хийгдсэн байх. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал хот, хөдөөд ямар үзүүлэлттэй гарсан бол?

-Оны өмнөхөн “Цар тахал ба хөдөлмөр эрхлэлт” тандалт асуулгыг цахимаар эхлүүлж, сарын турш мэдээлэл цуглуулахад, 50 хувиар цалин буурсан тохиолдол 23.3 хувь, цар тахлын үеийн ажлын зааварчилгаа 85 хувьд нь ойлгомжгүй, өөрөөсөө хамгаалах хэрэгслээ гаргаж байгаа хүн 42.5 хувь байсан. Энэ тандалтын асуулгыг энэ сард дахин эхлүүлээд байна. Дөрөв  хоногт ирсэн мэдээллээс харахад жирэмсэн, бага насны хүүхэдтэй эхчүүд ажлаас халагдсан байдал цөөнгүй байна. Мөн “COVID-19”-өөр өвчилсөн учир ялгаварлан гадуурхалтад өртсөн тохиолдлууд их бүртгэгдэж байна. Засарч сайжрахгүй байгаа зүйл бол цар тахлын хамгаалах хэрэгслээр ажилтнаа хангахгүй байна. Өөрсдөө гаргаж, онцгой нөхцөл байдалд хэрхэн ажиллах зааварчилгаа ойлгомжгүй байсаар байна. Шинээр нэмэгдсэн асуулт буюу цар тахлын үед гэрийн ажил үнэлгээгүй хөдөлмөр  ихэд нэмэгдсэн гэж 75 хувь  нь хариулсан байна. Энэ санал асуулгын хугацаа энэ сарын 20-нд дуусч дүгнэлтээ гаргана.

-Сүүлийн жилүүдэд бид нийгмийн халамжаас хөдөлмөр рүү шилжье гээд их ярьж буй. Төр засгаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүд хүндээ хүрч чадаж байна уу?

-Мэдээж, санаа нь бол зөв. Халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү чиглэх ёстой. Гэхдээ гэртээ хүүхдээ хараад сууж байгаа хүн ажиллах хүч биш гэж харсан хэвээр байвал хэдэн жилийн дараа эдгээр хүмүүс ажиллах чадваргүй болж, халамж, тэтгэвэр өгөхөөс өөр аргагүй болно. Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах 2015-2025 оны бодлогодь ажилгүй байгаа хүмүүсийг хэрхэн ажиллах хүч болгох асуудал хангалттай тусгагдаагүй. Уг бодлогод  2020 он гэхэд оролцооны түвшнийг 66 хувь болгоно гэж зорилт тавьсан байдаг. Гэтэл 2019 оны байдлаар бүр 60.5 хувь болоод буурчихсан байдаг. Тэгэхээр зорилгоо хэрэгжүүлээгүй, ухарсан гэсэн дүгнэлт гарч байгаа юм.

-Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэлд хүүхэд, эмэгтэйчүүд их өртөж байна. Энэ нь мэдээж, ажил эрхлэлт, боловсролын түвшин гээд олон шалтгаантай. Тиймээс хүний эрхийг хангах үүднээс хүүхэд харах үйлчилгээ, нийгмийн халамж, ажлын байрны уян хатан зохицуулалт гээд олон асуудлыг тусгайлан авч үзэх хэрэгтэй байх. Энэ талаарх таны бодол?

-Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдээд байна уу, эсвэл үүнийг гэмт хэрэгт тооцсоноос хойш ил мэдээлдэг болсон уу гэдэг хоорондоо өөр зүйл. Миний хэлэх гээд байгаа санаа нь гэр бүлийн хүчирхийлэл өмнө нь ч гарч байсан, энэ нь жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголтоос эхтэй гэдгийг тодруулах гээд байгаа юм. Энэ нь эмэгтэйчүүдийг дорд үзсэн хандлагаас ихэнхдээ үүдэлтэй байдаг. “Нөхөртөө дээрэлхүүлээд байгаад байхын, салж болдоггүй юм уу” гэх зэргээр хохирогчийг буруутгах хандлага их байна. Хэрэв та бага насны хүүхдүүдтэй, гарах гэхээр харах хүн байхгүй, ажил хийе гэхээр хүүхдээ яах билээ. Хүүхдээ өсгөж өндийлгөх, хооллож ундлахын тулд энэ хар юмны олж өгсөн мөнгийг бодоод, шүд зуун тэвчиж байна даа” гэсэн үгтэй бид олон таардаг. Ийм учраас хүн бүр ажил хийх боломжийг төрөөс олгох шаардлагатай байгаа юм. Тэр боломж нь бага насны хүүхэдтэй ээж, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон ахмад настан асарч байгаа буюу “ажиллах хүчнээс гадуурх” гэж үзээд байгаа хүмүүст ч хүний эрх, хөдөлмөрлөх эрх байдаг шүү гэж сануулмаар, заримдаа хашхирмаар санагддаг шүү.

-Цар тахал, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гээд бүх зүйлд дижитал боловсрол хэрэг болж байна. Үүнд бид эмэгтэйчүүдээ яаж бэлтгэх вэ?

-Бусад улс орны туршлагаас харахад тэдний эрэлт хэрэгцээнд нийцүүлсэн арга хэмжээ авч байна. Тухайлбал АНУ-д эрчим хүчний салбарт жендэрийн мэдрэмж сул байсан учраас энэ чиглэлийн  салбарт, инженер мэргэжилд эмэгтэйчүүдийн бэлтгэх хөтөлбөрийг гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эмэгтэйчүүдийн дунд зарлаж, хөтөлбөрт суралцаж буй эмэгтэйчүүдийн хүүхэд харах үйлчилгээг давхар шийдсэн байна. Хорватад хөдөө алс нутгийн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт муу байсан учир 2013-2015 онд тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж, хүнсний ногооны бизнес эрхлэх, брэнд бүтээгдэхүүн гаргах чадвар суулгасан, мөн л хүүхэд харах үйлчилгээг давхар хэрэгжүүлсэн байх жишээтэй. Тэгэхээр Монгол Улсад тусгайлсан хөтөлбөр шаардлагатай байна. Ямар эрэлт хэрэгцээ байгааг тодорхой судалж, хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл УИХ-ын НБДХ-ны Ажлын хэсэг байгуулагдаж, ажиллах шаардлагатай байна.

9 Сэтгэгдэлүүд

9 Comments

  1. Hi, i read your blog from time to time and i own a
    similar one and i was just curious if you get a lot of spam remarks?
    If so how do you prevent it, any plugin or anything
    you can advise? I get so much lately it’s driving me crazy so any assistance is very much appreciated.

  2. weed delivery toronto

    2023-03-16 at 21:51

    905726 439190I recognize there exists plenty of spam on this blog. Do you want support cleansing them up? I could assist amongst courses! 677287

  3. weed delivery toronto

    2023-03-16 at 21:51

    327495 744081I saw your post awhile back and saved it to my computer. Only lately have I got a chance to checking it and have to tell you good work. 298586

  4. Affordable diabetes medication

    2023-03-25 at 14:58

    Cheap alternative diabetes drugs online without prescription Januvia
    for cheap no prescription needed
    Diabetes medication underground market Mail order diabetes
    medication

  5. How to register for free in a supplements affiliate program
    affiliate programs for immunity-boosting herbal supplements
    PharmEmpire affiliate registration fee
    work from home part-time

  6. pg slot

    2023-03-27 at 07:32

    135154 826300Hey there guys, newbie here. Ive lurked about here for a bit whilst and thought Id take part in! Looks like youve got quite a good spot here 646568

  7. Rogaine

    2023-03-30 at 21:19

    I believe what you said was actually very logical. However, what about this?

    what if you typed a catchier post title? I mean, I don’t want to tell you how to run your blog, however suppose you added
    a title that makes people want more? I mean Ш.Ариунаа:
    Жирэмсэн, бага насны хүүхэдтэй
    эхчүүд цомхотголд өртөх
    нь их байна – Dayar.mn is kinda plain. You ought to peek at Yahoo’s home page and see how they create news titles to grab
    viewers to open the links. You might try adding
    a video or a related picture or two to grab readers excited about what you’ve written. Just my opinion, it might bring your posts a little bit more interesting.

  8. bossaffiliate24.com

    2023-04-02 at 04:10

    Good ranking of https://bossaffiliate24.com/ affiliate programs in the field of casino and sports betting, Good affiliate programs only with us, review, rating

  9. earn passive income

    2023-04-12 at 04:38

    802973 482237Some genuinely rattling function on behalf of the owner of this internet site , utterly fantastic content material material . 224967

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Холбоотой нийтлэлүүд

Контенттой холбоотой үйлдэл хийх боломжгүй.