РЕДАКЦИЙН УТАС 88901899

Хайх зүйлээ бичнэ үү?

Ангилалгүй

НДШ-ийн хоёр хувийн нэмэгдлийг зогсоох хуулийн төслийг дэмжлээ

Т.САЙХАН

Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийг хэлэлцлээ. Хуулийн өөрчлөлтөд нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар нэмэгдэх байсныг болиулах асуудлыг тусгаж, гишүүдийн олонх дэмжлээ.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 оноос үе шаттай нэмж, нийт таван хувиар өсгөснөөр 2021 онд даатгуулагч болон ажил олгогч тус бүр 9.5 хувийн шимтгэл төлдөг болгохоор хуульчилсан. Гэвч сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүндэрсэн учир тус шимтгэлийг долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 8.5 хувь хэвээр мөрдсөн. Өөрөөр хэлбэл, 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас тус бүр нэг хувийг нэмж төлж 9.5 хувьд хүрэх байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийг өмнөх буюу 8.5 хувиар нь үлдээх тухай хуулийн төсөлд тусгасан юм.  Гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Г.Ганболд: Долдугаар сарын 1 хүртэл төрийн албан хаагч, төрийн өмчит ААН л  шимтгэл төлнө

-Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан ажлын байрыг хадгалах зорилгоор хуулийн өөрчлөлтийг долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр хуульд тусгасан. Долдугаар сарын 1 хүртэл төрийн албан хаагч, төрийн өмчит ААН-ийнхэн л шимтгэл төлж байгаа. Харин 900 мянга гаруй даатгал төлөгч 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс бараг таван хувь хөнгөлөгдөж байгаа. Зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэг хувиас гадна үйлдвэрлэлийн ослын, мэргэжлээс шалтгаалах өвчний, ажилгүйдлийн зэрэг нийт таван хувиар шимтгэлийг хөнгөлж байгаа.

УИХ-ын гишүүн П.Анужин:Энэ бол зөвхөн амь тариа, тогтолцооны өөрчлөлтийг яагаад хийхгүй байгаа юм бэ,  А.Ариунзаяа сайд аа

 – Нийгмийн даатгалын сан өнөөдөр ямар байдалд ажиллаж байгааг бид мэдэж байгаа. НДШ-ийг хоёр хувиар бууруулах хуулийг төсөл нь цар тахлын үед нүдээ олсон арга хэмжээ. Гэхдээ том зургаар нь харвал энэ бол зүгээр л амь тариа. Аргацаасан л арга хэмжээ. Нийгмийн даатгалын багц хуулийг яаралтай горимоор хэлэлцмээр байна. Намайг УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш өчнөөн асуудлыг яаралтай горимоор хэлэлцэж байсан. Үүнийг яагаад яаралтай горимоор оруулж ирээд, шийдчих эр зориг гаргахгүй байгаа юм бэ. Миний мэдэхээр сүүлийн 8-10 жил Сингапур, Норвеги шиг хуримтлалын сантай болъё гэж ярьсан. Үүнийг хийдэггүй шалтгаан нь юу вэ. Цаана нь ямар эрх ашиг байгаад явуулдаггүй юм бэ. Тогтолцоог өөрчилнө гэж яриад байна. Түүнээс өмнө шийдэх өчнөөн арга зам байна. Алдсан мөнгөө олж авдаггүй юм уу, ямар арга хэмжээ авч байна вэ А.Ариунзаяа сайд аа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:Капитал банктай холбоотой шүүхийн шийдвэр одоог хүртэл гараагүй байна

 -Капитал банк дампуурсан асуудалтай холбогдуулан банкны эрх хүлээн авагчтай удаа дараа уулзаж, тодорхой арга хэмжээ аваад явж байгаа. Шүүхийн үйл явц дуусаагүй байгааг сануулсан нь зүйтэй байх. Нөгөө талаас банкны эрх хүлээн авагчтай уулзсаны дүнд сүүлийн хагас жилийн хугацаанд 1.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. Нийгмийн даатгалын санд тэтгэврийн даатгалын өр, авлага байхгүй. Харин үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнийх, ажилгүйдэл, тэтгэмжийн сангууд 104 тэрбум төгрөгийн авлагатай байгаа. Сүүлд банкны эрх хүлээн авагчтай уулзахдаа бэлэн мөнгөөр олдохгүй бол барьцаалагдсан эд хөрөнгөөр багаар ч болтугай хохирлоо барагдуулж байсан нь зүйтэй юм байна гэж ярилцсан. Үүнийг Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна.Нийгмийн даатгалын багц хуулийн тухайд олон хүнийг хамарсан асуудал учраас няхуур хандаж байгаа. Одоогоор яамныхаа хүрээнд багц хуулиа бэлэн болгоод байна.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

-Ер нь тэтгэврийн  даатгалын сан л алдагдалтай ажилладаг юм байна. Тэтгэмж, гэнэтийн ослын гэсэн бусад санг тодорхой хэмжээнд хэмнэлттэй ажилладаг юм байна. Тиймээс 2021 оны долдугаар сарын 1-нээс он дуустал хооронд нь шилжүүлэх бүрэн боломжтой.

УИХ-ийн гишүүн Г.Ганболд:

-Сан дотроо зохицуулалт хийхэд долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх боломжтой. Харин оны эхнээс хэрэгжүүлэх бол төсөвт тодотгол хийнэ гэлээ.

Ийнхүү байнгын хорооны хэлэлцүүлгээр НДШ-ийн хоёр хувийн нэмэгдлийг зогсоох хугацааг энэ оны долдугаар сарын 1-нээс эхлүүлнэ гэдэгт санал нэгдлээ. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлөвлөсөн ёсоор хоёр хувиар нэмэгдүүлэхгүй байх зохицуулалтыг 2021 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлбэл 94.6 тэрбум төгрөг, оны эхнээс тооцвол 190-ээд тэрбум төгрөгийн нэмэлт зардал улсын төсөвт үүсэх юм. Харин уг өөрчлөлтийг 2022 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлбэл Нийгмийн даатгалын санд шимтгэлээс орох орлого 195.2 тэрбум төгрөгөөр буурч мөн дүнгээр улсын төсвийн ачаалал нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Тиймээс энэхүү зардлыг бүрдүүлэхийн тулд төсөвт тодотгол хийх эсвэл Цар тахлын үеийн хуулийн хүрээнд төсвийн зохицуулалт хийх зайлшгүй шаардлага бий болох юм байна.  Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.19 ЛХАГВА № 102 (6579)

11 Сэтгэгдэлүүд

11 Comments

  1. Tip 2 diyabet vücutta damarın olduğu her organı
    etkileyen ve ömür boyu süren bir hastalık olduğu için, Tip 2 diyabetli bireylerde iyi bir
    bakım sağlanmasının ön şartı bir ekip gerekliliğidir.Günlük özen ve bakımı öğretmek için pek çok kişi diyabetlinin yardımcısıdır.
    Yardımcıların başında da bu konuda.

  2. Karantina sürecinde stresle birlikte uyku bozukluklarının görülebileceğini söyleyen uzmanlar, bu sorunun önüne geçmek
    için köklü sebzeler, koyu yeşil yapraklı sebzeler, badem, muz, kiraz ve yulaf gibi besinler tüketilmesini tavsiye ediyor.
    Balık ve Omega 3 ise uzmanların karantinada depresyona karşı paylaştığı öneriler.

  3. Miadı dolan malların KDV’sinde sorun DÜNYA Zeki GÜNDÜZ VERGİ
    PORTALI tarih ve 27423 sayılı Resmi Gazete’yle yayınlanan 113 seri numaralı KDV
    Kanunu Genel Tebliği’nin “E- Kullanım Süresi Geçen veya Kullanılamayacak Hale Gelen Mallara İlişkin Yüklenilen KDV Hakkında Yapılacak İşlem” başlıklı.

  4. 404 Not Found

    2022-08-05 at 02:53

    ACİL İLAÇLARIN ÇOCUK DOZLARI LİSTESİ.
    OE-ECZ-PR-002/LS-008. Rev. No: 00. İLAÇ. ENDİKASYON.
    DOZ. NOT. Başlangıç dozu: 0.1 mg kg.

  5. Türkiye Siber Güvenlik Kümelenmesi tarafından, her Çarşamba
    farklı konular ve konuklar ile gerçekleştirilen Si̇berkafe
    Online Siber Güvenlik Sohbetlerinin 9.

  6. Mark

    2022-09-07 at 10:35

    Thanks for your blog, nice to read. Do not stop.

  7. deepthroat lezbiyen panties old

    2022-09-15 at 21:22

    Eğlence İçin Ayak Yalamak Tiksinçlik İçerir izleyin Ferhat Özg Dailymotion’da.
    Ara. Kitaplık. Oturum açın. Kayıt ol.
    Tam ekran izle. 8 yıl önce. Eğlence İçin Ayak Yalamak Tiksinçlik
    İçerir. Ferhat Özg. Takip et. 8 yıl önce. Bildir.
    Daha fazla videoya gözat. Daha fazla videoya gözat.

  8. hair loss

    2023-03-02 at 20:07

    I every time used to read post in news papers but now as I
    am a user of net therefore from now I am using net for content, thanks
    to web.

  9. How to buy affordable Lantus insulin online without a prescription and get it delivered?
    online Metformin pusher
    Get Metformin online, no doc needed Order diabetes medication without prescription

  10. Tiffani

    2023-03-28 at 10:43

    Kudos. Lots of advice!

  11. www turners com

    2023-04-09 at 16:37

    657546 644234Maintain up the great work , I read few weblog posts on this website and I believe that your site is real intriguing and has bands of good info . 548299

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Холбоотой нийтлэлүүд

Скандал

Б.ӨЛЗИЙ Гавьяат тамирчин  Д.Болдбаатарыг “Төрийн хишигтэн” буландаа урьж, ярилцлаа.  Тэрбээр Монгол Улсад 1955 оноос хөгжиж эхэлсэн авто спортын түүхэн дэх анхны гавьяат тамирчин билээ....

Скандал

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн алба, төрийн өмчийг шимэгчдээс салгах “Шүүр” ажиллагааны хүрээнд гадаадад бүгээд байсан нөхдийг шүүрдээд эхнээс нь баривчлан авчраад...

Нийгэм

Бид бүгд монгол үндэстэнээ, өөрсдийгөө хамгаалж чаддаг дархлаатай баймаар байна “Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын...

Скандал

Ихэнх дуучин бүсгүйчүүд тоглолтын дараа ханьтай, найз нөхөдтэй, карьертай болдог. Э.Чулуунчимэг шиг ханьтай мөртлөө од дуучин болж, гэр бүлтэй ч гэсэн карьер нь өндөрт...

Контенттой холбоотой үйлдэл хийх боломжгүй.