РЕДАКЦИЙН УТАС 88901899

Хайх зүйлээ бичнэ үү?

Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Оффисоо орон нутагт байгуулвал илүү дэмжинэ

С.САРУУЛ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хөдөө рүү чиглэвэл хөнгөлөлттэй байна. Татвартай холбоотой ямар нэгэн зүйл байж болохгүй гэдгийг зарчмын хувьд тохирсон. Нэг үгээр хэлбэл хөдөө рүү урсгал гарах тусам дэмжлэгтэй байна. Дөнгөж сургууль төгссөн хүн орон нутагт очиж, ажиллавал ажилласан жилийг нь илүү тооцдог, хөдөөгийн нэмэгдэл гэж өгдөг болно.

Татвар болгон шатлалтай байна. Хэрвээ орон нутагт компанийнхаа оффисыг байгуулвал тэр нь илүү дэмжлэгтэй байх юм. Хотоос алсрах тусам илүү дэмжлэгтэй, хотод байвал одоо байгаа нөхцөл байдал хэвээрээ байна гэдэг агуулгаар эрх зүйн зохицуулалт явж байгаа” хэмээн хариулав.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд

Контенттой холбоотой үйлдэл хийх боломжгүй.