РЕДАКЦИЙН УТАС 88901899

Хайх зүйлээ бичнэ үү?

Нийгэм

Энэ сарын 15-ны нислэгээр Солонгосоос 150 иргэнээ татна

С.САРУУЛ

Гадаад харилцааны яамнаас энэ сарын 15-нд БНСУ руу нэг удаагийн тусгай үүргийн нислэг хийхээр болсныг мэдэгдлээ. Энэ талаар Гадаад харилцааны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Энэ сарын 15-ны өдрийн тусгай үүргийн нислэгээр өмнө тийз нь баталгаажсан 150 орчим иргэнийг татна. Эх орондоо ирэх хүсэлтэй нийт 6000 гаруй иргэн байгаагийн дотор БНСУ-аас ирэх иргэдийн тоо 4692 гаруй бий. Тэр дундаа нэн яаралтай ирэх 1500 орчим иргэн байгаа. Иргэдийн санал хүсэлтийг байнга авч, шуурхай ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.   

Мөн өчигдөр шөнө ирсэн нэг нислэгтэй холбоотой тайлбар өгөхдөө “ АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ томилолтын хугацаа нь дууссан ажилтнуудаа буцаах, оронд нь ажиллах ажилчдыг авчрах хүсэлтээ удаа дараа тавьж байсан бөгөөд манай үндэсний тээвэрлэгч МИАТ компанийг хөлсөлж тус онгоцоор ЭСЯ-ны 30, НҮБ-ын хоёр ажилтан, манай улсын таван иргэн ирсэн. Энэ 38 хүнийг зочид буудалд тусгаарласан” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

2 Сэтгэгдэлүүд

2 Comments

  1. baychrisfacthealth1973

    2022-12-04 at 13:43

    Respected online casino https://biamo.bet/ that makes payouts. Immediate payouts, pay any way you like. Huge number of different online roulette. Huge selection of sports betting, online streaming, work worldwide. Come and win with us

  2. hair loss

    2023-03-06 at 05:55

    Just want to say your article is as astonishing. The clarity in your post
    is simply cool and i can assume you are an expert on this subject.
    Fine with your permission allow me to grab your feed
    to keep up to date with forthcoming post. Thanks a million and please continue
    the rewarding work.

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Холбоотой нийтлэлүүд

Контенттой холбоотой үйлдэл хийх боломжгүй.