Бидний тухай

Бараа, үйлчилгээний нэгдсэн сан www.DAYAR.mn сайтад яг одоо зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе.

 

Даяар сан нь Мэдээлэл холбоо технологийн салбарт 2009 оны 1-р сараас эхлэн үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Интернэт үйлчилгээний чиглэлээр бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийн холбох гүүр болон ажилладаг.


Монголын интернэт хэрэглэгчдэд шинэ төрлийн үйлчилгээг бий болгож буй www.DAYAR.mn сайт маань бизнес эрхлэгчдэд үйл ажиллагааны цар хүрээ, жижиг, томоос үл хамааран ижил төвшинд ажлаа бүрэн сурталчлах, цахим орон зайн боломжийг бүрэн ашиглахад туслана. Цомхон боловч мэргэжлийн, чадварлаг, сэтгэл зүтгэлтэй хамт олон та бүхэнд үйлчилж байна.


Таны сонголт яагаад www.DAYAR.mn гэж...?


Эрхэм бизнес эрхлэгч таны гол зорилго бол бараа, үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэх явдал гэж бодож байна. Цахим орон зайн асар их хүчийг та бизнестээ ашигламаар байна уу? Хямд зардлаар үйл ажиллагаагаа маш хүртээмжтэй байдлаар сурталчилж ашиг орлогоо нэмэгдүүлмээр байна уу? Харин энэхүү зорилгоо хэрэгжүүлэх үйлсэд тань бид туслая, дэмжье, хамтарч ажиллая.

 

Компани бүртгүүлэх:


- Тухайн салбарын хамгийн тэргүүний, давтагдашгүй домэйн дор компаниа байршуулах боломжтой. Хэрвээ танай байгууллага вэб сайтгүй бол эрхэлж буй бизнесийнхээ чиглэлээр, жишээ нь: www.gutal.mn/khatagtai байдлаар өөрийн нэрээр сайттай болж чадна

- Хэвлэл мэдээллийн зар сурталчилгаанд сар тутам гаргаж буй ихээхэн хэмжээний зардлаа хэд дахин багасгаж, хямдхан агаад үр дүнтэй байдлаар бүх төрлийн сурталчилгаагаа нэг дор байршуулах боломжтой.

- Байгууллагынхаа мэдээлэл, бараа, үйлчилгээний зураг, зар, зөвлөгөө, танилцуулга, видео сурталчилгаа гэх мэтээр танай үйл ажиллагаанд хамааралтай бүхий л сурталчилгаагаа та өөрийн гараар, дуртай цагтаа оруулж, өөрчилж болно.

- “Даяар сан”-д компаниа бүртгүүлснээр өөрийн үйл ажиллагаа, мэдээллээ зорилтот хэрэглэгчдэдээ хүргэж чадах юм.

- Интернэтийг бүтээлчээр ашиглагчид өдөр бүр өсөж байна. Хайлтын систем ашиглах нь тэдний хувьд бүрэн, бодитой мэдээлэл болдоггүй. Ойролцоо гарсан хариунуудаас сонгож цаг хугацаа алддаг тал бий. Харин тэднийг зохион байгуулах хүч Бизнес эрхлэгч таны гарт байна.

- Компани бүртгүүлэх нарийвчилсан заавар ЭНД бий. Танилцана уу.


Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ:


- Хэрэглэгчид интернэтээс яг өөртөө хэрэгтэй бараа, үйлчилгээний мэдээллийг тэр бүр олоход хэцүү болсон. Харин манай сайтууд төрөлжүүлсэн учраас хэрэглэгчид хүссэнээ олно

- Хэрэгтэй заруудаа салбар бүрийн төрөлжүүлсэн сайтад оруулж болно

- Тухайн салбарт хамаарах аль нэг компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх шинэ мэдээлэл, зөвлөгөөг хамгийн бодитойгоор, шуурхай олж авна

 

Мэдээ, мэдээлэл


- Төрөлжүүлсэн сайт бүрийн энэ хэсэгт хандсанаар тухайн салбарын хамгийн бодитой, шинэ мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой

- Салбарын хуулиудтай нэг дороос танилцана

- Салбарын шилдгүүдтэй хийсэн ярилцлагыг хүлээн авна

- Салбарын асуудлаар бэлтгэсэн тойм, томоохон хэмжээний даацтай нийтлэлүүдийг унших боломжтой

- Сайтад бүртгүүлсэн компани бүр өөрсдийн Мэдээллийг оруулах боломжтой ба нарийвчилсан заавар ЭНД бий. Танилцана уу.

 

Зөвлөгөө


- Төрөлжүүлсэн сайт бүрийн Зөвлөгөө хэсэгт хандсанаар тухайн салбартай холбоотой Зөвлөгөөнүүдийг чиглэл бүрээр авах боломжтой

- Аливаа бүтээгдэхүүнийг хэрхэн сонгох, яаж хэрэглэх талаарх зөвлөмжүүд

- Аливаа үйлчилгээнд хэрхэн хамрагдах талаарх зөвлөгөөнүүд

- Бараа, үйлчилгээний байгууллагуудын өөрсдийнх нь оруулсан шинэлэг зөвлөгөөнүүд

- Бараа, үйлчилгээний сонголт хийх, шинж чанар давуу талыг танин мэдэх, үр дүнгийн мэдээлэл, харьцуулалт гээд маш олон янзын зөвлөгөөг энэ талбараас хүлээн авах боломжтой юм

- Сайтад бүртгүүлсэн компани бүр өөрсдийн Зөвлөгөөг оруулах боломжтой ба нарийвчилсан заавар ЭНД бий. Танилцана уу.

 

Лавлах

 

- Тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын олон компанийн вэб сайт, товч танилцуулгыг олох боломжтой

- Олон ангиллаас өөрт хэрэгтэйгээ сонгож сонирхох боломжтой. Тухайлбал, төрийн, төрийн бус, гадаад, дотоод, чухал шаардлагатай, сайтын платинум, голд, классик гишүүд гэх мэтээр ангилал үүсгэсэн байгаа.

 

Зар оруулах:

- Үнэгүй ашиглаж болох үйлчилгээ. Та өөрт хэрэгтэй зараа хамаарах салбаруудын сайтад зурагтай нь оруулах боломжтой

- Мөн тухайн салбарт хамаатай өөрийн хүссэн бараа, үйлчилгээний зарыг эндээс олж болно

- Зар оруулах заавар ЭНД бий. Танилцана уу.

 

Гишүүнчлэлийн ангилал:

Бараа, үйлчилгээний нэгдсэн сан www.DAYAR.mn сайтад бүртгүүлэхийг хүссэн компани болон бизнес эрхлэгч нь дараах үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч байвал хамтын ажиллагаагаа даруй эхлэнэ үү. Үйлчилгээний нөхцөлтэй нарийвчлан танилцах бол ЭНД дарна уу.


1. Platinum (төлбөртэй) - "Top banner" эзэмшигч


- Компанийн бүрэн танилцуулга. Үүнд, компаний нэр, гол үйл ажиллагааны танилцуулга, бараа үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл, зургийн цомог, видео цомог, вэб сайт, харилцах хаяг гэх мэт бүх мэдээлэл хамаарна
- Сайтын толгой хэсэгт 400x90 хэмжээтэй зурган болон флаш реклам тавих. Энэ нь тухайн сайтын хуудас болгон дээр төлбөр хийсэн дарааллаар солигдож, ээлжилж харагдана
- Нэг сайтад байрших гуравхан Platinum эзэмшигчийн нэг болно
- Байгууллагуудын жагсаалтанд хамгийн дээд талд, Мэдээ, Зөвлөгөө, Зарлал, Купон нийтлэх боломжтой

 

2. Gold (төлбөртэй) - "Home banner" эзэмшигч


- Компанийн бүрэн танилцуулга. Үүнд, компаний нэр, гол үйл ажиллагааны танилцуулга, бараа үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл, зургийн цомог, видео цомог, вэб сайт, харилцах хаяг гэх мэт бүх мэдээлэл хамаарна
- Сайтын нүүр хэсэгт 400x350 хэмжээтэй баннер байршуулах эрх. Энэ нь тухайн сайт руу ормогц харагдана
- Өөрийн компанийн Мэдээ, Зөвлөгөө, Зарлал, Купон нийтлэх боломжтой

 

3. Classic (төлбөртэй)


- Компанийн бүрэн танилцуулга. Үүнд, компаний нэр, гол үйл ажиллагааны танилцуулга, бараа үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл, зургийн цомог, видео цомог, вэб сайт, харилцах хаяг гэх мэт бүх мэдээлэл хамаарна
- Сайтын дээд хэсэгт БАЙГУУЛЛАГУУД гэсэн жагсаалтад дарснаар танай компанийн мэдээлэл харагдана
- Өөрийн компанийн Мэдээ, Зөвлөгөө, Зарлал, Купон нийтлэх боломжтой

 

4. Free (төлбөргүй)


- Өөрийн компанийн Мэдээ, Зөвлөгөө, Зарлал, Купон нийтлэх боломжтой
- Компанийн танилцуулга. Үүнд, компаний нэр, хаяг, гол үйл ажиллагааны танилцуулга, бараа үйлчилгээний мэдээлэл орно
- Зургийн цомог: Оруулах зургийн тоо 10 ш
 

Үнийн санал

Гишүүнчлэл/Хугацаа
Төлбөрийн хэмжээ /төгрөгөөр/
Сард
Улиралд
Хагас жилд
Бүтэн жилд
1
Platinum
140.000
420.000
840.000
1.680.000
2
Gold
30.000
90000
180.000
360.000
3
Classic
15.000
45000
90000
180000
4
Free
үнэгүй
 
Хөнгөлөлт урамшуулал
байхгүй
5%
10%
20%

 

Урамшуулал


1. Платинум ангиллаар жилийн гэрээ хийвэл дурын 5 сайт дээр 3 сарын хугацаатайгаар баннер байршуулах
2. Голд ангиллаар жилийн гэрээ хийвэл дурын 1 сайт дээр 3 сарын хугацаатайгаар баннер байршуулах
3. Платинум ангиллаар хагас жилээс дээш, жилийн хугацааны гэрээ хийсэн тохиолдолд манай сайттай хамтран ажиллаж байгаа аль нэг радио, телевизийн нэвтрүүлэгт хамтран оролцох, сонинд ярилцлага өгөх боломжтой

 

Гишүүнчлэлийн байршлыг харуулсан график:




Зохиогчийн эрхийн талаар

Даяар сан нь зах зээлийн орчинд бизнесийн шударга зарчмаар, оюуны өмч болон зохиогчийн эрхэд хүндэтгэлтэйгээр хандаж үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүрээнд Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхүүдийг дээдлэн үзэж зохиогчийн эрх эзэмшигчидтэй хамтран ажиллах албан ёсны гэрээ байгуулж, зохих зөвшөөрлийг авсны дагуу тэдний мэдээ мэдээллийг www.DAYAR.mn сайтад байрлуулан олны хүртээл болгож байна. Тухайлбал:

- Өдөр тутмын “Улаанбаатар Таймс” сонинтой гэрээ байгуулан хамтарч ажиллаж байгаа ба тус сонинд нийтлэгдсэн өдөр тутмын мэдээлэл, онцлох үйл явдлуудыг зөвшөөрлийн дагуу сайтдаа байршуулдаг

- “Өдрийн шуудан” сонинтой мөн дээрх байдлаар хамтарч ажилладаг

- Сайтад бүртгүүлсэн компаниудын мэдээлэл, зөвлөгөө, зар тухайн компанийн нэрээр эх сурвалж болон ордог ба тухайн байгууллагын өөрийнх нь сайт руу линк нь холбогдсон байдаг

- Сайтад нийтлэгдсэн бусад төрлийн мэдээлэл, зөвлөгөө болгонд эх сурвалж бичигдсэн, мөн тухайн эх сурвалж руу шууд хандах линк холболт хийгдсэн байдаг.

 

Цаашид “Даяар сан”-гийн үйл ажиллагааг цахим ертөнцийн хэрэгцээ, бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийн эрэлтэд бүрэн нийцүүлэх зорилгоор албан байгууллага, хувь хүмүүстэй бизнесийн зарчмын дагуу хамтран ажиллах бүхий л боломж нээлттэй байна.


Танд хэн үйлчилж байна вэ?


Ерөнхий захирал Ш.Зоригтбаатар:

Бизнесийн удирдлага, санхүүгийн мэргэжилтэй. Орос, англи хэлийг өндөр хэмжээнд эзэмшсэн. Бизнес, үйлчилгээний салбарт 10 гаруй жил амжилттай ажиллаж яваа залуу удирдагч. Компаний бодлого, төлөвлөлт, хяналтыг хангадаг.


Гүйцэтгэх захирал Г.Солонго:

МУИС төгссөн, сэтгүүлч мэргэжилтэй. Компаний маркетинг, сайтын бодлого, төлөвлөлт, хэрэгжүүлэлт, үнэлгээг хангадаг. Мэдээллийн технологи, хэвлэл мэдээллийн салбарт 8 жил үр бүтээлтэй ажиллаж буй шилдэг мэргэжилтэн.


Програмист Г.Эрхэмбаяр:

ХААИС-ийг Програм хангамжийн инженер мэргэжлээр төгссөн. Вэб програмчлал, сайт үйлдвэрлэл, үйлчилгээ, дизайны тал дээр мэргэшиж яваа чадварлаг, залуу боловсон хүчин.

 

Програмист Ж.Амарсанаа:


ХААИС-ийг Програм хангамжийн инженер мэргэжлээр төгссөн. Вэб програмчлал, сайт үйлдвэрлэл, үйлчилгээ, дизайны тал дээр мэргэшиж яваа чадварлаг, залуу боловсон хүчин.
Ур чадвар: Дизайны зөвлөгөө өгөх, контентын хялбар шийдлүүд санаачлах
 

Мэдээллийн ажилтан Г.Эрдэнэтуяа:

MIU төгссөн, Мэдээллийн технологиор мэргэшсэн, хэлний өндөр мэдлэгтэй чадварлаг ажилтан. Сайтын шинэчлэлт, дизайн, маркетингийн үйл ажиллагааг хариуцаж ажилладаг.

 

 

Мэдээлэл харилцааны ажилтан Т.Ичинхорлоо


“Цахим” дээд сургуулийг Мэдээллийн сүлжээ мэргэжлээр төгссөн.


Ур чадвар: Олон нийтийн ажилд бусдыг манлайлан оролцдог. Хамтран ажиллагч түншүүддээ өндөр сэтгэгдэл үлдээдэг. Гадаад худалдаа захиалга хийх, Гэрээ байгуулах, Бичиг баримт боловсруулах, илтгэх, тайлан тавих, Тендерийн бичиг баримт боловсруулах, Олны өмнө илтгэл тавих туршлагатай.


Бидэнтэй харилцах:

 

Хаяг:


Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо
Ерөнхий сайд Амарын гудамж
“Таван богд плаза”, 218 тоот

 

Утас:


Ажлын утас: 70120222
Гар утас: 99003737, 99051777
Факс: 976-11-318197

 

Цахим шуудан:


Компаний удирдлага: info@dayar.mn, ceo@dayar.mn
Маркетинг: dayarmn@yahoo.com
Мэдээллийн ажилтнууд: dayar_staff@yahoo.com, dayar_mn@yahoo.com
Прораммист dayar_pro@yahoo.com

 

Цахим хаяг:


www.DAYAR.mn