Зөвлөгөө оруулах

Бараа, үйлчилгээний нэгдсэн сан болох www.DAYAR.mn сайтад Зөвлөгөө оруулахын тулд та өөрийн эрхэлдэг үйл ажиллагааны дагуу хамаарах салбарын сайтдаа заавал бүртгүүлсэн байх шаардлагатай. Энэ тухай сайтын Компаниа хэрхэн бүртгүүлэх вэ? хэсэгт болон Үйлчилгээний нөхцөл  хэсэгт тодорхой бичсэн байгаа. Компаниа бүртгүүлсний дараа Зөвлөгөө оруулах эрхтэй болно. Ингээд дараах зааврыг хүлээн авна уу.


1. Юуны өмнө та бүртгүүлсэн салбарынхаа сайт руу орно. Жишээ болгож www.biznes.mn сайтад ЗӨВЛӨГӨӨ оруулъя. Сайтын хамгийн дээд хэсэгт байгаа НЭВТРЭХ дээр дарна.



 

2. Дараах байдал харагдах ба ХЭРЭГЛЭГЧИЙН НЭР, НУУЦ ҮГ хэсэгт компаниа анх бүртгүүлэхдээ ашигласан нэр, нууц үгээ бичээд НЭВТРЭХ хэсэгт дарснаар та Зөвлөгөө оруулах боломж бүрдэнэ.



 

3. Та сайтад нэвтэрсэн байна. Харин одоо энд харагдаж байгаа хэсгээс буюу Нүүр хуудас, Байгууллагууд, Мэдээлэл, Зөвлөгөө, Купон, Зарлал, Лавлах гэсэн цэснээс ЗӨВЛӨГӨӨ хэсэгт дарна. Зурагт өнгөөр ялгарч харагдаж байгаа.



 

4. ЗӨВЛӨГӨӨ НЭМЭХ гэсэн хэсэг танд харагдаж буй байх. Хулганаараа дараарай.



 

5. Ингээд Зөвлөгөөгөө оруулж эхлэнэ дээ. Ангилал хэсэгт харагдаж байгаа товчлуур дээр дарахад таны оруулах Зөвлөгөөний төрлүүд гарч ирэх ба аль тохиромжтойг нь сонгоорой. Гарчиг хэсэгт Зөвлөгөөнийхөө гарчгийг бичиж Агуулга хэсэгт оруулах материалаа хуулна. Жишээ нь, манай тохиолдолд Танин мэдэхүй гэсэн ангиллыг сонгож, гарчиг хэсэгт CV бичихэд анхаарах зүйлс гэж оруулав. Улмаар үндсэн текстээ орууллаа.



 

Анхаарах ёстой дараах зүйл бий. Үүнд:


• Текстээ хуулж оруулахдаа та заавал   тэмдэгт дээр дараарай. Ингэсэн тохиолдолд дараах Plain Text-ээс буулгах гэсэн цонх гарч ирэх ба word дээр шивсэн текстээ яг энэ талбарт хуулж оруулаарай.



 

• Тэгээд ОК дарснаар таны Зөвлөгөө Агуулга хэсэгтээ орно. Агуулга гэсэн бичгийн хажууд харагдаж байгаа тэмдэгтүүдийг ашиглан та текстийнхээ гарчиг, дэд гарчгуудын ялгаж тодруулж бичих боломжтой. Энэ тохиолдолд АНХААРАХ ЗҮЙЛ гэсэн гарчгийг тодруулъя. Ингэхийн тулд тухайн гарчгаа сонгоод Агуулга хэсгийн хажууд буй мөрнөөс   дүрсийг дараарай. АНХААРАХ ЗҮЙЛ гэсэн үг маань тод хар болж тодорсон байна.

 

 




Зөвлөгөөндөө Зураг, Хүснэгт хэрхэн оруулах,Эх сурвалжийг яаж холбох талаар тусгайлан хэлье. Үүнд:


I ЗУРАГ ОРУУЛАХ


I. Зөвлөгөөн дотроо холбогдох хэсэгт нь зураг оруулж болно. Ингэхийн тулд тухайн текстийнхээ аль хэсэгт зураг оруулахаар байна яг тэнд курсороо аваачна.


II. Зургаа оруулахад бэлэн боллоо. Агуулга хэсгийн хажуу мөрүүдэд харагдах товчлууруудаас энэ тэмдэгтийг дарна. Дараах цонх гарч ирнэ.



 

III. Цонхонд харагдаж буй мөрүүдээс 3 дахь эгнээнд байгаа ХУУЛАХ гэдэг дээр дарна уу. Ингэснээр Зөвлөгөөндөө оруулах зургаа дуудах боломж бүрдэнэ. Дараах цонхонд харагдаж байгаа BROWSE товчийг дарж зургаа хадгалсан хавтаснаасаа мэдээлэлдээ оруулах оруулна. Улмаар ҮҮНИЙГ СЕРВЕР РҮҮ ИЛГЭЭ гэсэн хэсгийг дарна.

Улмаар ҮҮНИЙГ СЕРВЕР РҮҮ ИЛГЭЭ гэсэн хэсгийг дарна.


 

IV. Ингээд дараах байдал харагдах бөгөөд ОК дарснаар таны зураг хуулагдсан байна гэж ойлгож болно.


.
 

V. Харагдаж байгаа цонхонд дараах тохируулгуудыг хийнэ. Эгнээ хэсгээс зургийг хаана оруулахыг сонгож болно. Холбогдох байршлууд энд бэлэн. Манай тохиолдолд текстүүдийнхээ баруун талд гэсэн утга сонголоо. Сонголтын дараа зураг текст дотор яаж байрших нь хажуу талд нь харагдана. ӨРГӨН, ӨНДӨР гэсэн хэсэгт эх зургийн үндсэн хэмжээ харагдах ба та өөрөө мэдээд тохируулах боломжтой. Тайлбар текст хэсэгт зургийн тайлбарыг оруулах боломжтой. Тохируулгаа хийж дуусаад ОК дарна.



 

VI. Зураг маань текстийн баруун талд байршжээ.



 

 

 

 

 

 

 

 

 

II ХҮСНЭГТ ОРУУЛАХ


I. Зөвлөгөөндөө хүснэгт оруулах талаар товч зааврыг энд бичье. Ингэхийн тулд АГУУЛГА хэсэг рүү дахин анхаарлаа хандуулаарай. Тухайн зөвлөгөөнийхөө хүснэгт оруулах хэсэгт курсороо аваачиж байршуулаад  тэмдэгт дээр дарахад дараах цонх гарч ирнэ.



 

II. Бэлэн текстээсээ зөвхөн хүснэгтээ сонгож хуулаад дараах хоосон харагдах талбарт оруулна. Доод талд нь байгаа Тодорхойлогдсон загвар гэсний урд байгаа дөрвөлжинг сонгож чагтлаарай. Тэгээд ОК дарна.

 

Хүснэгт оржээ.

 

III ЭХ СУРВАЛЖИЙН ЛИНКИЙГ ХОЛБОХ


I. Зөвлөгөөний эх сурвалжийг заавал оруулж өгөх хэрэгтэй. Өөрийн овог нэр, албан тушаалаа материалын төгсгөлд бичиж болно. Компанийнхаа вэб сайт руу шууд нэвтрэхээр холбож өгье гэвэл дараах зааврыг дагана уу.


II. АГУУЛГА дотор оруулсан зөвлөгөөний төгсгөлд бичигдсэн Эх сурвалж гэсэн хэсгээс тухайн сайтны зөвхөн линкийг сонгоорой. Дараа нь хулганынхаа баруун талыг дарж Хуулах товчийг сонгоно.

 

Дараа нь хулганынхаа баруун талыг дарж Хуулах товчийг сонгоно.



 

III. АГУУЛГА талбарын хажуу мөрөнд харагдах тэмдэгтүүдээс  дүрсийг дарахад дараах цонх гарч ирнэ. Цонхны 3 дахь эгнээнд харагдаж байгаа хэсгийн URL гэсний дор хуулсан линкээ буулгана. ОК дарна.



 

IV. Зөвлөгөөний линк цэнхэр өнгөөр ялгарч харагдаж байгаа ба амжилттай холбогджээ. Тухайн хэрэглэгч таны оруулсан мэдээллийг уншихдаа үндсэн эх сурвалж руу орж сонирхох хүсэлтэй бол дөнгөж сая таны холбосон линкийг дарахад л болно. Танай компанийн сайт руу шилжиж орж болох нь ээ.



 

6. АГУУЛГА хэсгийн Зөвлөгөөнд Зураг, Хүснэгт, Эх сурвалжаа оруулж, тохируулгаа хийж дууслаа. Одоо дараагийн алхмууд руугаа оръё. Үндсэн сайтын мэдээллүүд хэсэг рүү шилжмэгц хамгийн эхэнд харагдах зургийг оруулахын тулд Шинэ зураг эсвэл мэдээллүүд доторх олон зургуудаасаа аль нэгийг сонгож болно. Ингэхийн тулд BROWSE товчийг дарж зураг хадгалсан хавтаснаасаа зургаа дуудна.



 

7. Зураг орсон байна. КОМПАНИ СОНГОХ гэсэн хэсэгт байгаа товчлуурыг дарна. Та сайтад бүртгүүлсэн, мөн зөвлөгөө оруулахдаа хэрэглэгчийн нэр, нууц үгээ ашиглан нэвтэрсэн тул танай компаний нэр энэ хэсэгт автоматаар орсон байх юм. Манай тохиолдолд сайтын үндсэн нэршил Бизнес.mn-ийг сонголоо.



 

8. Ингээд та мэдээллүүдээ оруулж дууссан ба БАТАЛГААЖУУЛАХ КОД –ийг харагдаж байгаа талбарт бичээд ХАДГАЛАХ товчин дээр дарна уу.



 

9. За баяр хүргэе. Таны Зөвлөгөө амжилттай орсон байна. Зургаас харна уу.



 

10. Оруулсан зөвлөгөөгөө сайтар нягтлаарай. Гарчгийн хажууд харагдаж буй тэмдэгт нь дараах утгатай.


Харандааны дүрс. Энэ дээр дарж зөвлөгөөгөө дахин засварлаж, өөрчилж болно.

дүрс. Энэ дүрсэн дээр дарж зөвлөгөөг устгаж болно.


11. Хэрвээ зөвлөгөөндөө өөрчлөлт оруулахгүй, устгахгүй энэ хэвээр оруулъя гэвэл та сайтын хамгийн дээд эгнээнд байх мөрнөөс ГАРАХ хэсгийг дараарай.



 

12. Хамгийн сүүлийн алхам. Сайтын ЗӨВЛӨГӨӨ хэсэгт дарж оруулсан нийтлэлээ харна уу. Зүүн доод буланд таны оруулсан мэдээлэл амжилттай байршжээ.



 

Ерөнхий анхааруулга:


- Та компаниа бүртгүүлсэн л бол ХЭРЭГЛЭГЧИЙН НЭР, НУУЦ ҮГ-ээ ашиглан нэвтэрч хичнээн ч ЗӨВЛӨГӨӨ оруулж болно. Хэмжээ хязгааргүй


- Мэдээллийн үнэн бодит байдлыг бүртгүүлсэн компани буюу та өөрөө хариуцна.


- Зөвлөгөөтэй холбогдох зураг нь JPEG, GIF, PNG өргөтгөлтэй, хэмжээний хувьд 600х400 pixel-ээс томгүй байвал зохимжтой


- Хэрэглэгчдийн ашиглаж буй компьютер, гарын драйвер янз бүр байдаг учраас текстийн фонт зөрөх алдаа гарах магадлалтай. Ийм алдаанаас сэргийлэхийн тулд энэ зөвлөмжийн 5-р хэсэг буюу АГУУЛГА оруулах тайлбарыг заавал ашиглана уу.


- Бүх заавар монгол хэл дээр тул та хэд хэдэн удаа мэдээлэл оруулсны дараагаар и-мэйл явуулж заншсан шигээ маш хурдан, ямар ч алдаагүйгээр ажиллаж сурна. Танд амжилт хүсье!

 

Лавлах утас: 70120222, И-мэйл: info@dayar.mn