Үйлчилгээний нөхцөлүүд

Хамтарч ажиллах санал:

 

“Даяар групп”-ын хамт олноос та бүхний энэ өдрийн амгаланг эрье!

 

Тус компани нь салбар бүрээр төрөлжүүлсэн 46 сүлжээ сайтыг эрхэлдэг бөгөөд та бүхэнд дараах боломжийг санал болгож байна. Үүнд:
- Орчин үеийн нийгэм, хэрэглэгч үйлчлүүлэгчдээ мэдэрч цахим орон зайн асар их хүч, боломжийг ухаалгаар ашиглан ашиг орлогоо нэмэгдүүлэх.
- Хэрэглэгчид өөрсдийн хүссэн бараа, үйлчилгээгээ интернэтээс хурдан шуурхай хүлээн авч, шууд, хамгийн түрүүнд танай байгууллагад хандаж байхад гүүр болох зорилгоор бид салбар бүрээр төрөлжүүлсэн WWW.DAYAR.MN сүлжээ сайтуудыг бий болгоод байна.

 

 

DAYAR.MN САЙТЫН ТАНИЛЦУУЛГА:


- WWW.DAYAR.MN сайт нь монголын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, компаниудыг үйл ажиллагааны чиглэлээр нь 46 салбар сайтад хуваан тухайн байгууллагын танилцуулга, бараа бүтээгдэхүүний сурталчилгааг байршуулдаг БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН САН юм.

- Танай байгууллагын мэдээлэл, бараа үйлчилгээ, сурталчилгаа зэрэг нь манай санд доорхи байдлаар хүссэн хэмжээгээр тань байрших боломжтой.

- Компаний ЛОГО
- Компаний ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
- Компаний ҮЙЛ АЖИЛЛАГАА-ны чиглэл, мэдээлэл
- БАРАА-ны дэлгэрэнгүй танилцуулга, үнэ, зураг
- ҮЙЛЧИЛГЭЭ-ний дэлгэрэнгүй танилцуулга, үнэ
- Компаний ВЭБСАЙТ
- ЗУРАГ-ийн болон ВИДЕО цомог
- ХОЛБОО БАРИХ хэсэг
- Тухайн үеийн МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
- Хэрэглэгчдэд хандсан ЗӨВЛӨГӨӨ
- Цаг үеийн ЗАРЛАЛ
- Урамшуулал, хямдралын КУПОН

- Танай компаний Profile буюу мэдээлэл манай сайтын WWW………........MN салбар сайтад байрших бөгөөд та бүхэн хэрэглэгчийн нэр, нууц үгийг ашиглан өөрсдөө хүссэн цагтаа нэвтэрч дээрх мэдээллүүдээ байнга шинэчлэн засварлах боломжтой юм.

- Хэрэв танай байгууллага вэбсайтгүй бол манай сангаар дамжуулан хамгийн хямд, хялбар аргаар өөрийн гэсэн вэбсайттай болж түүнийгээ өөрсдийн гараар хөтлөх, реклам сурталчилгаандаа чөлөөтэй ашиглах боломжтой. Харин вэбсайттай байгууллагуудын хувьд вэбсайт руу нь шууд хандалт хийгддэг байхаар байршина.

- Манай сайтын зорилго бол интернэт хэрэглэгч, үйлчлүүлэгчид өөрсдийн хүссэн бараа, үйлчилгээгээ манай сангийн төрөлжүүлсэн салбар сайтаас нь хурдан шуурхай олж аван, шууд, хамгийн түрүүнд танай байгууллагад хандаж байхад гүүр болох юм.

- Та манай сайтад бүх төрлийн зар сурталчилгаагаа байрлуулснаар радио, телевиз, сонин, сэтгүүл, хэвлэл мэдээлэл зэрэг элдэв зар сурталчилгаанд гаргадаг их зардлаа хэмнэж, бүх төрлийн зар сурталчилгаагаа нэг дор, бусдаас хямд үнээр, хамгийн олон хэрэглэгчдэд хүргэснээр цаг хугацаагаа хэмнэн, хүссэн үр дүндээ хүрэх өргөн боломж нээгдэнэ.

- Та манай сайтын БАРАА гэсэн хэсэгт онлайн дэлгүүрийн зарчмаар бараа бүрийнхээ үнэ, зураг, шинж чанар, тоо, холбоотой видео, дэлгэрэнгүй мэдээллийг нэг бүрчлэн хязгааргүй хэмжээгээр байрлуулан интернэт худалдааг хийх боломжтой бол ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн хэсэгт шинэ үзвэр, үйлчилгээгээ байршуулан олонд таниулан сурталчлах боломжтой.

- Даяар санд байршсан л бол энэхүү сайт маань таны Индэр болно. Олон нийтэд хүргэх гэсэн таны мэдээлэл энэхүү Индэрт байршиж, хэрэгтэй цагтаа хэрэгцээт үйлчлүүлэгчдэд хүрэх өргөн боломж нээгдэнэ.

“Даяар сан”-д санамсаргүй байгууллага бүртгүүлдэггүй, зорилгогүй хэрэглэгч орж ирдэггүй.
 

 

Уриа:

Эрснээ эндээс...

 

 

Зорилго:

Бараа, үйлчилгээний нэгдсэн сан

 

Өдөрт хэдэн арваар нэмэгдэж байгаа шинэ компани, байгууллага бүрийн нэр, үйл ажиллагааны чиглэлийг хэрэглэгч нэгбүрчлэн тогтоох боломжгүй байдаг. Харин тухайн салбарын нэршлийг хэзээ ч мартдаггүй. Жишээ нь, та машин авмаар байгаа бол www.avtokhudaldaa.mn, дулаахан хувцас хайсан бол www.khuvtsas.mn гээд ороход энэ чиглэлийн бүх компаний мэдээлэл сайтад бий. Энэ мэтчилэн салбар бүрээр төрөлжүүлсэн 52 сайтаас та зөвхөн өөртөө хэрэгтэй бараа, үйлчилгээний талаарх бүх төрлийн танилцуулгыг олох боломжтой. Цаг хугацаа алдахгүй, хэрэгцээгүй мэдээлэл дунд живэхгүй.


Хором хормоор хэмжигдэх болсон дэлхийн хөгжлийн хурд, цахим технологийн дэвшлийн энэ үед бид бизнес эрхлэгчдэд зориулан компаниа хямд зардлаар үр өгөөжтэй сурталчлах үйлчилгээ үзүүлэх юм. Мэргэжлийн, чадварлаг, сэтгэлтэй ажилтнууд таны бизнесийг өргөжүүлэх үйлст хамтран зүтгэж, дэмжин ажиллахад бэлэн байна.

 

Сайтын зарчмууд


1. Бүртгүүлж буй хүн бүр заавал и-мэйл хаягтай байх шаардлагатай
2. “Түрүүнд ирсэн нь түрүүлж үйлчлүүлнэ”. Бүртгэлийн систем нь бүрэн автомат тул бид ямар ч байгууллагыг “арын хаалгаар” түрүүнд байршуулах, эсвэл байр хадгалах боломжгүй
3. Зар оруулах. Та нэгэнт бүртгүүлсэн бол 52 сайт тус бүрт зараа үнэгүй оруулах боломжтой.
4. Танай компани тухайн гишүүнчлэлийн ангилал дотроо төлбөрөө төлсөн өдрөөр эрэмбэлэгдэн байрлах болно.

5. Сайтад оруулж буй Мэдээлэл, Зөвлөгөө нь мэдээллийн болон танин мэдэхүйн шинжтэй тул дур мэдэн дагаж оношлох, эмчлэх зэргээр ашиглахгүй байх. Үүнээс үүдсэн хохирлыг сайт хариуцахгүй болно. 

 

Байгууллага бүртгэх


Салбарынхаа төрөлжсөн сайтад байгууллагаа бүртгүүлэх нь хэрэглэгч танай компаний мэдээллийг олох, үйл ажиллагаатай танилцах улмаар танай бараа, үйлчилгээг сонгох гол түлхүүр болох юм. Тиймээс та бүхэн энэ боломжийг бүү алдаарай. Сайтад 4 төрлийн гишүүнчлэлтэйгээр бүртгүүлнэ. Үүнд:

 

1. PLATINUM буюу "Top banner" ангилалд бүртгүүлснээр та:

- Байгууллагын бүрэн танилцуулга:

компаний нэр, лого
үндсэн үйл ажиллагааны танилцуулга,
харилцах хаяг
зургийн цомог (хязгааргүй),
видео цомог (реклам сурталчилгаа),
вэб сайт (шууд холбогдох),
үйлчилгээний дэлгэрэнгүй танилцуулга, зураг (хязгааргүй)
бараа бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга, зураг, үнэ, холбогдох хаяг (хязгааргүй)
 

- Сайтын толгой хэсэгт 400x90 хэмжээтэй зурган болон флаш баннер байршуулах эрх. Энэ нь тухайн салбар сайтын хуудас болгон дээр төлбөр хийсэн дарааллаар солигдож, ээлжилж харагдана.
- Тухайн салбарт бүртгэлтэй байгууллагуудын жагсаалтын хамгийн эхний хэсэгт байрлана.
- Нэг салбар сайт бүрт байрших 3 ширхэг PLATINUM хэрэглэгчийн нэг болох боломжтой.
- Байгууллагынхаа Мэдээ мэдээлэл, Зөвлөгөө, Зарлал, хөнгөлөлт урамшууллын Купон нийтлэх эрх.

 

2. GOLD буюу "Home banner" ангилалд бүртгүүлснээр та:

- Байгууллагын бүрэн танилцуулга:

компаний нэр, лого
үндсэн үйл ажиллагааны танилцуулга,
харилцах хаяг
зургийн цомог (хязгааргүй),
видео цомог (реклам сурталчилгаа),
вэб сайт (шууд холбогдох),
үйлчилгээний дэлгэрэнгүй танилцуулга, зураг (хязгааргүй)
бараа бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга, зураг, үнэ, холбогдох хаяг (хязгааргүй)

- Сайтын нүүр хэсэгт 400x350 хэмжээтэй баннер байршуулах эрх. Энэ нь тухайн салбар сайтын нүүр хуудсанд байнга харагдана.
- Тухайн салбарт бүртгэлтэй байгууллагуудын жагсаалтын эхний хэсэгт байрлана.
- Өөрийн компанийн Мэдээ мэдээлэл, Зөвлөгөө, Зарлал, хөнгөлөлт урамшууллын Купон нийтлэх эрх.

 

3. CLASSIC буюу "Detail listing" ангилалд бүртгүүлснээр та:

- Байгууллагын бүрэн танилцуулга:

компаний нэр, лого
үндсэн үйл ажиллагааны танилцуулга,
харилцах хаяг
зургийн цомог (хязгааргүй),
видео цомог (реклам сурталчилгаа),
вэб сайт (шууд холбогдох),
үйлчилгээний дэлгэрэнгүй танилцуулга, зураг (хязгааргүй)
бараа бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга, зураг, үнэ, холбогдох хаяг (хязгааргүй)
 

- Сайтын дээд хэсэгт БАЙГУУЛЛАГУУД гэсэн жагсаалтад дарснаар танай компанийн мэдээлэл бүртгэлтэй байгууллагуудын жагсаалтын эхний хэсэгт байрлана.
- Өөрийн компанийн Мэдээ мэдээлэл, Зөвлөгөө, Зарлал, хөнгөлөлт урамшууллын Купон нийтлэх эрх.

 

4. FREE ангилалд бүртгүүлснээр та:
- Байгууллагын танилцуулга:

компаний нэр, лого
үндсэн үйл ажиллагааны танилцуулга,
харилцах хаяг, вэбсайт
зураг (10 ш)
үйлчилгээ, барааны танилцуулга (10 ш),
Байгууллагын Мэдээ мэдээлэл, Зөвлөгөө, Зарлал, хөнгөлөлтийн Купон зэргийг нийтлэх эрхтэй болно.


Үнийн санал:

 

 

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРАМШУУЛАЛ

1. PLATINUM ангиллаар жилийн гэрээ хийвэл дурын 5 салбар сайт дээр 3 сарын хугацаатай баннер байрлуулах эрх
2. GOLD ангиллаар жилийн гэрээ хийвэл дурын 1 салбар сайт дээр 3 сарын хугацаатай баннер байрлуулах эрх
3. PLATINUM ангиллаар хагас жилээс дээш, GOLD ангиллаар бүтэн жилийн хугацааны гэрээ хийсэн тохиолдолд манай сайттай хамтран ажиллаж байгаа аль нэг радио, телевизийн нэвтрүүлэгт үнэ төлбөргүйгээр хамтран оролцож, сонинд ярилцлага өгөх зэрэг урамшуулалд багтана.

 

Гишүүнчлэлийн байршлыг харуулсан график:


 

 

Анхаарах зүйлс

- "Даяар сан"-д бүртгүүлэхээсээ өмнө Үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцана уу.

- Үйл ажиллагааны чиглэл нь тухайн сүлжээ салбар сайтад хамааралгүй секторт компаниа байршуулах нь хэрэглэгчийг төөрөлдүүлж, сайтын мөн чанарыг алдагдуулах бөгөөд энэ тохиолдолд танай компаний бүртгэлийг хасах ба ямар нэгэн нөхөн төлбөр олгох боломжгүй.

- Та шинэ үйлчилгээ нээх гэж байгаа бол тухайн үедээ профайлаа өөрчлөх боломжтой

- "Даяар сан" нь олон нийтийн цахим хэрэглээнд нийцсэн үйлчилгээ явуулахыг эрмэлзэх тул хэн нэгний хувийн сонирхлыг илэрхийлэх, бусдыг дайрч доромжлох зорилгоор ашиглахгүй байхыг хүсье.

- "Даяар сан"-д байршсан бүх үйлчилгээг хэрэглэгч та зөвхөн хувийн хэрэгцээнд ашиглах бөгөөд зөвшөөрөлгүйгээр хувилан тараах, худалдахыг хатуу хориглоно. Энэ төрлийн зөрчлийг Монгол Улсын Зохиогчийн Эрхийн Хуулийн дагуу зохицуулна.

- Сайтад байршуулсан компаний өөрийнх нь мэдээлэл, зар сурталчилгаа, рекламны бодит үнэнийг зарлуулсан хувь хүн, албан байгууллага бүрэн хариуцна

- Сайтад тавигдсан гадны эх сурвалжийн мэдээ, мэдээллийн өмчлөх эрх нь тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийнх байна

- Бидний боловсруулсан програм хангамж, лого, мэдээ материал, дизайн зэрэг нь оюуны өмчөөр хамгаалагдсан болохыг анхаарна уу.

- Даяар санд бүртгэгдсэн танай сайт ажиллахгүй байгаа тохиолдолд хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэх үүднээс вэбийн нэрийг хасах болно.

 

Бусад төрлийн сурталчилгаа байршуулах


“Даяар сан”-д заавал бүртгүүлэхүйгээр дараах цаг үеийн сурталчилгааг байршуулах боломжтой.

 

1. Даяар.Мн-ий нүүрэн хэсэгт байрлах баннеруудын байрлалаас сонголтоо хийн сурталчилгаагаа байршуулаарай.

 

бараа бүтээгдэхүүн баннер байршуулах сайт

  

2. Салбар сайтуудад байршуулах сурталчилгааны үнийн санал ба урамшуулал

 

 

Зургаар үзүүлэв:

 

 

 

Үйлчилгээний төлбөрөө төлөх:


1. Монгол төгрөгөөр ХХБанкны картаар дамжуулан төлөх
2. Paypal-аар дамжуулан америк доллараа хийх
3. Дансаар шилжүүлэх
4. Бэлэн мөнгөөр компанийн байранд тус тус хийж болно

 

 

ЯАГААД WWW.DAYAR.MN ГЭЖ...?

 

 

DAYAR.MN САЙТЫН ОНЦЛОГ:


- Салбар чиглэлээрээ төрөлжсөн учраас хэрэглэгчид хүссэн бараа, үйлчилгээгээ хамгийн хурдан, хялбар аргаар олж энэ хирээрээ сайтын хандалт хором бүрт өсөн нэмэгдэж байдаг.
 

- Домэйнүүд нь хэзээд тухайн салбартаа тэргүүний, анхдагч, давтагдашгүй домэйн байна.
 

- Хамтрагч байгууллагууд төлбөр тооцоогоо онлайнаар, дансаар, картаар, бэлнээр болон бартер-аар хийх бүрэн боломжтой.

 

 

DAYAR.MN САЙТЫН ДАВУУ ТАЛ:


- Салбар сайт бүрт ЛАВЛАХ байх ба энд тухайн салбар дахь гадаадын болон дотоодын бүх байгууллагуудын хаяг, утас, вэбсайт зэрэг мэдээллүүд лавлах маягаар байршдаг.
- Байгууллагууд нь манай сайтад бүртгүүлснээр танай байгууллагын мэдээлэл Google хайлтын системээр хамгийн түрүүнд илрэн хэрэглэгчдэд хүрдэг.
- Танай байгууллага олон чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бол та нэг хэрэглэгчийн нэр, нууц үгээр бусад бүх 46 салбар сайтад нэвтэрч тус бүр дээр компани, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн, мэдээ, мэдээлэл, зар, зөвлөгөө, купон зэргээ хүссэн хэмжээгээрээ байршуулах боломжтой.
- Та орон нутаг, хил хязгаар харгалзахгүйгээр үйлчлүүлэх ба давхар олон ангилалд бүртгүүлэх эрхтэй.
- DAYAR.MN сайтын сурталчилгаа маш өргөн хүрээнд, идэвхтэйгээр цацагддаг. Үүнд:


• 105.5, 102.5 зэрэг ФМ, радионуудаар шторк, реклам сурталчилгаа, зар, бизнес мэдээ, сурвалжлага.
• “Соёмбо” кино театрын гадна, дотор дэлгэцүүдээр өдрийн турш видео рекламны цацалт, үзэгчдийн танхимд реклам сурталчилгааны самбарууд.
• Улсын Драмын Эрдмийн Театрын шинэ жүжиг бүрийн анонс, танилцуулган дээр лого, сурталчилгаа хэвлэгддэг, үзвэрийн танхимд сурталчилгааны самбарууд байрладаг.
• Үндэсний Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тоглолт бүр дээр танилцуулга тараагддаг.
• Үндэсний Дуу Бүжгийн Чуулгын бүх тоглолтын танилцуулга, анонс дээр лого, сурталчилгаа хэвлэгддэг
• Үндэсний Дуу Бүжгийн “Түмэн эх” чуулгын тасалбар, тоглолтын анонс сурталчилгаа бүр дээр лого хэвлэгдэх, тоглолтын эхэнд танилцуулга тараагдах мөн зааланд сурталчилгааны самбар байрладаг.
• Өдөр тутмын “Улаанбаатар Таймс”, “Үнэн”, “Нийгмийн Толь” зэрэг сонин дээр реклам сурталчилгаа байрладаг.
• Сайттай хамтран ажиллах гэрээтэй 20 гаруй үзвэр үйлчилгээний байгууллагуудад рекламны самбар, лого байршиж, шторк явдаг.
• Интернэт хэрэглэгчдийн байнгын хэрэглээ болсон Yahoo мессенжер-ээр 4000 гаруй хэрэглэгчид манай сайтын шинэ мэдээллийг байнга хүлээн авдаг.
• Салбар сайт бүрт орсон шинэ мэдээлэл Даяар санд бүртгэлтэй 3700 орчим байгууллагуудын и-мэйл хаяг руу 7 хоног тутам илгээгддэг.

 

 

DAYAR.MN САЙТЫН ҮЗҮҮЛЭЛТ:
 

- 2009 оны 6-р сараас үйл ажиллагаа идэвхтэй явж эхэлсэн.
- Бүртгэлтэй, хамтран ажиллагч байгууллагын тоо 3700 орчим.
- Сайтад хандалтын тоо өдөрт 4000-5000 зочин.
- Сайтын харилцагч байгууллагууд болон вэбийн админууд мэдээллүүдийг байнга шинэчилж байдаг.
- Шилдэг залуу вебмастерууд сайтын үйл ажиллагааг явуулан, өнгө төрхийг шинэчилж байдаг.