Зар оруулах

Зар оруулахын тулд та дараах чиглэлийн дагуу ажиллаарай. Жишээгээр үзүүлье:


1. Эхлээд бүртгүүлнэ. Ингэхийн тулд сонгосон сайтынхаа хамгийн дээд хэсэгт байгаа мөрнөөс БҮРТГҮҮЛЭХ гэдгийг дарна.


2. Жишээ нь, www.khevlel.mn сайтын Нэвтрэх хэсэгт дарахад БҮРТГҮҮЛЭХ талбар харагдана.



 

3. Гарч ирсэн талбарт холбогдох мэдээллүүдээ бөглөнө. Жишээг зургаар харуулав.



 

4. Мэдээллээ бөглөж дуусаад БҮРТГҮҮЛЭХ товчин дээр дарна. Таны бүртгэл амжилттай болсон нь дараах байдлаар харагдана.

 

5. Ингээд та амжилттай бүртгэгдэж зар оруулах эрхтэй боллоо. НЭВТРЭХ хэсэгт харагдаж байгаа ХЭРЭГЛЭГЧИЙН НЭР, НУУЦ ҮГ хэсэгт өмнө нь бүртгүүлсэн утгаа оруулна.


6. Харин одоо энэ харагдаж байгаа хэсгээс буюу Нүүр хуудас, Байгууллагууд, Мэдээлэл, Зөвлөгөө, Купон, Зарлал, Лавлах гэсэн цэснээс ЗАРЛАЛ хэсэгт дарна.



7. Дараах талбар гарч ирэх ба ЗАР НЭМЭХ хэсэгт дарснаар та зараа бичих боломжтой.



 

8. Одоо зараа оруулаарай. Ангилал хэсэгт сонголтууд байх ба та тохирох ангиллаа сонгоно. Улмаар Гарчиг болон Агуулга хэсэгт тохирох текстүүдээ бичнэ. Зураг хэсэгт харагдаж байгаа Browse товчийг дарж хадгалсан хавтаснаасаа зартай холбоотой зургийг дуудаж оруулна. Дараа нь утасны дугаараа бичиж, доор нь харагдаж байгаа баталгаажуулах кодыг бичиж ХАДГАЛАХ товчийг дарна.



 

9. Таны зар амжилттай орлоо. Оруулсан мэдээллээ дахин нягтлаарай. Гарчгийн хажууд 2 жижиг товч бий. Энэ нь дараах утгатай.

Харандааны дүрс. Энэ дээр дарж зараа засварлаж болно.

дүрс. Энэ дүрсэн дээр дарж зарыг устгаж болно.

 

10. Засварлах, устгах зүйлгүй бол та хамгийн дээд хэсэгт байгаа цэснээс ГАРАХ товчийг дарснаар оруулсан зар сайтад харагдахад бэлэн боллоо гэж ойлгож болно. Улмаар сайтынхаа ЗАРЛАЛ хэсэгт дарж ороход таны оруулсан зар зурагт харагдаж буйгаар байршсан байна.


 

Анхаарах зүйл:


- Нэг удаа л бүртгүүлсэн бол та хэдэн ч удаа зар оруулах боломжтой


- Зарын текстээ болж өгвөл кирилээр бичвэл зүгээр байдаг /Monkey ашиглахгүй байх/


- Зартай холбоотой зураг нь JPEG, GIF, PNG өргөтгөлтэй, хэмжээний хувьд 600х400 pixel-ээс томгүй байвал зохимжтой


- Хэрэглэгчдийн ашиглаж буй компьютер, гарын драйвер янз бүр байдаг учраас зарын фонт зөрөх алдаа хааяа гардаг. Ийм алдаанаас сэргийлэхийн тулд энэ зөвлөмжийн 8-р хэсэгт харагдаж байгаа цонхыг дахин нэг харна уу. Тус цонхны агуулга хэсэгт харагдах тэмдэгтүүдээс тэмдгийг дарж зарын текстээ хуулж оруулах боломжтой.